PINKINI Brazilian Hybrid Hot Wax -
Эмзэг хэсгийн үс хуулах халуун вакс.
Тайвшруулах, чийгшүүлэх үйлчилгээтэй Арган тос, календула, алтан товч цэцгийн хандтай LYCON - ын уламжлалт халуун вакс болон LYCOtec film ваксны шинж чанаруудыг агуулсан уг вакс нь 1мм хүртэлх богино үсийг хуулах чадвартай, хэрэглэхэд хялбар, уян хатан, урагддаггүй бөгөөд 5 - 6 удаа түрхэж хуулсан ч арьсанд цочрол өгдөггүй учир Дэлхийн тэргүүний гоо сайханчид үйлчлүүлэгчиддээ энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөдөг.
Хэмжээ: 1 кг
Хэрэглэх арга:
1. Ваксыг халаагчинд дээд тал нь 120 хүртэл хэмд халаан ердийн нөхцөлд хөргөнө.
2. Арьсыг Pinkini Cleanser – ээр цэвэрлэж бэлдэнэ.
3. Pinkini Pre Waxing Oil ваксны өмнөх тосыг нимгэн түрхэж массаж хийн илүүдэл тосыг арчин авна.
4. Вакс хийхийн өмнө бугуйныхаа дотор талд түрхэж халууныг нь туршиж үзнэ. Ойролцоогоор 60 градус байх нь тохиромжтой.
5. Хэрэв үс хэт богино байвал илүүдэл үс ургалтын эсрэг бүтээгдэхүүнийг түрхэхэд илүү сайн авагдах болно.
6. Арьсыг хамгаалахын тулд Pinkini Cleanser ахин түрхэх хэрэгтэй.
7. Ваксны дараа Pinkini Pre Wasing Oil - оор арьсыг цэвэрлээд чийгшүүлэх тайвшруулах үйлчилгээтэй Pinkini Moisturising Lotion хэрэглэх нь тохиромжтой.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой